Nalaikh, Ulaanbaatar

Тэрэлж зочид буудал

Улсын нийслэл Улаанбаатар хотоос холгүй байрлах атлаа Монгол орны байгалийн үзэсгэлэнт төрхийг олон талаас нь тольдох боломжтой газрын нэг бол Тэрэлж горхи байгалийн дархан цаазат цогцолбор газар юм.

Энд Монголын хамгийн тансаг зэрэглэлийн буудлын тоонд зүй ёсоор орох Тэрэлж зочид буудал байрладаг. Нийслэл хотоос зүүн тийш 70км-ийн зайд байрлах таван одтой тансаг зэрэглэлийн энэ буудалд байрласнаар та Тэрэлж орчмын олон сайхан газраар ханатлаа аялж ирээд дарс шимж, ном уншихаас эхлээд хүссэнээ хийж, аяны алжаалаа тайлж болно. Мэдээж хүүхдийн тоглоомын талбай, усан бассейн, 24 цагийн ресторан гээд цөм бий.

Түүнчлэн аялагч та эндээс дан ганц зочид буудлын үйлчилгээг аваад зогсохгүй завиар аялах, морь, тэмээ унах, ойролцоох байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж ч болно.

Тэрэлж горхи байгалийн дархан цаазат цогцолбор газраас та Мезозойн үеийн боржин чулуулгаас үүсэлтэй, он цагийн эрхээр өвөрмөц сонирхолтой хэлбэр дүрсийг олсон уул, хад олныг харах боломжтой. Тухайлбал, мэлхий шиг харагдах 24 метрийн өндөртэй “Мэлхий хад”, хад чулууг нь хөндөж болохгүй догшин боловч эмэгтэйчүүдэд элгэмсэг гэгдэх хэвтэж буй ихэмсэг эмэгтэйн дүр бүхий “Хүүхэн уул” зэрэг өвөрмөц, содон тогтоц бүхий уул, хад олон бий.

Тэрэлж зочид буудал

Why to go?

Ulaanbaatar

null km

Тэрэлж зочид буудал