Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийд

1 мин унших · May 21, 2022

Sightseeing
Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийд

Тус хийдэд 26,5 метр өндөр Мэгжиджанрайсиг бурхан байрладаг. Буддын шашны уг шүтээн нь 1994 онд улсын хамгаалтад орсон байна. 1838 онд тус хийд тавдугаар Богд Жавзандамба хутагтын зарлигаар байгуулагдсан бөгөөд Монголын буддын шашны сургалтын гол төв юм. 1990 оноос дахин сэргэсэн Гандантэгчэнлин хийд Монгол улсын тухайн үеийн нийслэл “Их хүрээ”-нд анх “Их Мандалын сүм” нэртэйгээр баригдаж байжээ. Уг хийдэд 400 гаруй лам шавилан суудаг.

Гандантэгчэнлин хийд коммунист нийгмийн их устгалаас үлдэж хоцорсон цор ганц хийд байв. Тус хийд нь 1938 онд хаагдаж байсан ч 1944 онд дахин нээгдэн, Гандан хийд нэрийн дор цөөн хэдэн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж, Монголын уламжлалт шашин, соёлын бэлгэ тэмдэг төдий үлдсэн байв. 1990 онд Монгол оронд ардчилсан нийгэм тогтож, иргэдийн шүтэх эрх чөлөө нээгдэн, шашин соёлоо дээдлэх үндэсний ухамсар сэргэж, энэ үеэс хойш Гандантэгчэнлин хийд үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах болсон байна.

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Баруун дөрвөн замаас өгсөөд Гандан хийд

(+976) 11-360-354

Өдөр бүр 08:00 – 17:00

www.gandan.mn