Монголын Цэнгэг Агаар Ковидын Дараах Эм

15 мин унших · Aug 08, 2022

Trip advice

Монгол ковидын үеийн хөл хориог цуцаллаа

         

Дэлхий даяар нүүрлээд буй Ковид-19 цар тахлын улмаас Монголын төдийгүй бусад орны аялал жуулчлалын салбарт ихээхэн хямрал нүүрлэсэн. Монгол улс ковидын үеэр нийт 7 удаагийн хатуу хөл хорио тогтоож, нийт 79 хоногийг өнгөрүүлжээ.

         

Сүүлийн хоёр жилийн хугацаанд нийт хүн амын 92% нь вакцины бүрэн тунд, нэмэлт гуравдугаар тунд зорилтот бүлгийн 52% хувь, дөрөвдүгээр тунд 90,000 орчим иргэн хамрагдаад байгаа юм.

         

Тийнхүү халдвар хамгааллын эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан Монгол Улс нь агаарын хилээ нээж, олон улсын зорчигчдод нээлттэй болсныг 2022 оны 2 сарын 14-нд зарласан юм. Ингэснээр цар тахлын үеийн бүхий л хорио цээр цуцлагдсан тул хүссэн хүн бүр ямар нэг саадгүйгээр Монголыг зорих боломж нээгдэж байна. Агаарын хил болон Монгол Орос хоёр улсыг холбодог Алтанбулаг боомтоос бусад нь одоогоор нээгдээгүй байгаа бөгөөд хэзээ нээгдэж, жуулчид чөлөөтэй зорчих нь тодорхой бус байна.

         

Та юу мэдэх хэрэгтэй вэ?

3 сарын 14 - с эхлэн Монголд аялахад дараах журмыг баримтлахаар болсон. Үүнд, Монголд орж ирэхэд PCR болон Түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй бөгөөд вакцин хийлгэсэн болон хийлгээгүй бүх хүн ирэх боломжтой.

        

Мөн Монголд ирэхэд :

• Эрүүл мэндийн хуудас бөглөнө

• Нэмэлт шинжилгээ шаардахгүй

• Ямар нэг хөл хорио, тусгаарлалтад орохгүй

• Хөдөө орон нутаг руу зорчих, дотоодын нислэг хийхэд ямар нэг шаардлага тавихгүй

• Хүсвэл ковидын вакцинд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой

• Ковидоор өвдсөн тохиолдолд эмчилгээ хийлгэж болно

         

Монголын виз хэрхэн мэдүүлэх вэ?

Хэрвээ та бүхэн Монгол улсад аялах гэж байгаа бол виз хэрхэн мэдүүлэх талаар бяцхан зөвлөгөө хүргэе.

          

Ямар тохиолдолд та виз мэдүүлэх хэрэггүй вэ?

• Монгол улс руу визгүй зорчих орнууд гэж байдаг бөгөөд та хамгийн түрүүнд энэ жагсаалттай танилцах хэрэгтэй. Та энд дарж танилцана уу. 

• Мөн Олон улсын хил дээр визийн зөвшөөрөлгүй Жуулчин ангиллын виз олгож болох мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

        

Хэрвээ дээрх ангилалд таны иргэншил харьяалагдаагүй байвал та виз мэдүүлж байж Монгол улс руу зорчино. Тэгэхээр та ВИЗ мэдүүлэх хэрэгтэй болох нь. Тэгвэл та хэрхэн виз мэдүүлэх вэ?

         

Цахим виз буюу E-visa

Хамгийн хялбараар виз мэдүүлэх арга бол цахимаар визийн өргөдөл өгөх. Энэ нь таны цаг зөв, мөнгө санхүүг хэмнэх болно. Монгол улс 2021 оны 10 дугаар 1-ээс эхлэн дэлхийн 36 улсад Монголын визийг цахимаар өгч эхэлсэн. Уг жагсаалтад таны иргэншил багтсан эсэхийг хараарай.

Монгол улсын цахим виз олгох жагсаалттай энд дарж танилцана уу.

          

Цахимаар ямар ангиллын виз олгох вэ?

• Жуулчин /K2/

• Соёл урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцогч /K4/

• Дамжин өнгөрөх зорчигч /K6/

             

Цахим виз хэрхэн мэдүүлэх вэ?

• www.evisa.mn сайтад хандана

• Виз мэдүүлэх буюу Apply Now гэсэн цэсийг сонгож, визийн мэдүүлгийг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөх;

• Төлбөрөө төлөх

• Виз мэдүүлсэн баримт бичиг хянагдахыг хүлээх;

          

Зөвшөөрөгдсөн тохиолдолд тухайн иргэний мэдээллийг агуулсан QR код хэлбэртэй цахим виз таны и-мэйл хаягаар очсоноор таны Монгол улсад зорчих эрхтэй болно.

             

Хэр удах вэ?

• 24/7 Визийн мэдүүлгийг аль ч цагт хүлээн авна

• Визийг ажлын 3 хоног буюу 72 цагийн хугацаанд шийдвэрлэнэ.

         

Цахим визээр хил нэвтрэхдээ

Та цахим визээ хэвлэмэл байдлаар болон ухаалаг төхөөрөмж дээр паспортын хамт биедээ авч явах хэрэгтэй бөгөөд хилийн боомт дээр уншуулж Монгол улс руу нэвтэрнэ.

         

Та цахимаар виз авах боломжгүй бол яах вэ?

 • Олон улсын хилийн боомт дээр ирээд виз даруулж болно.(хилийн боомт дээр виз авах боломжтой жагсаалтыг дээшээ гүйлгэн хараарай)

• Өөрт ойрхон Монгол улсын элчин сайдын яам болон консулын газарт биеэр очиж авах

•  Монголд суугаа төрөл төрөгсөд, найз нөхөд, хамаатан саднаар дамжуулан урилга авах зэргээр та виз авах боломжтой

         

Бүртгүүлэх

Та Монгол улсын хилийн дээс алхсан л бол Монголд ирсэн гэдгийг заавал Гадаадын иргэн харьяатын газарт 48 цагийн дотор бүртгүүлэх хэрэгтэй болдог. Хэрвээ та Монгол улсад аялахдаа аль нэг тур оператор, агентлагаар дамжуулан ирж байгаа бол тэд бүртгэлийг таны өмнөөс хийх болно. Бүртгэлийг дараах вебсайт болон аппликэйшнээр дамжуулан цахимаар хийх боломжтой.

• Eimmigration.mn сайт

• “E-Immigration” аппликэйшн

             

Визийн хүчинтэй хугацаа

Монгол Улсад орох виз нь гадаадын иргэн тус улсын хилээр нэвтрэх хүртэл 90 хоногийн (гэхдээ улс бүрт энэ хугацаа харилцан адилгүй байна) хугацаанд хүчинтэй байсан бол 150 хоног болгон сунгасан.