“Тэрэлж” зочид буудал

1 мин унших · May 19, 2022

Hotels

Энэхүү зочид буудалд ормогц таныг гантиг шал, тансаг орчин, эртний эдлэл, Монголын орчин үеийн урлагийн бүтээлүүд угтах болно. Тэдний тохилог өрөө, найрсаг үйлчилгээ, амтат хоолонд нь татагдсан байнгын үйлчлүүлэгч олон.

Нийслэл хотоос 50 км зайд орших Монголын үзэсгэлэнт газрын нэг: Горхи Тэрэлж байгалийн дархан цаазат цогцолбор газарт байрладаг. Та тус буудлаар үйлчлүүлснээр байгалийн сайхан, цэнгэг агаарыг мэдэрч, хотын хөл хөдөлгөөнөөс хол, нам гүм орчинд ая тухтай амрах бүрэн боломжтой. Та энд ирснээр нүүдэлчдийн уламжлалт амьдралыг танин мэдэж, эртний сүм хийдэд зочилж мөн алдарт Мэлхий хадан дээр гарах боломжтой. Тус зочид буудлын хажууханд байрлах Горхи тэрэлж байгалийн дархан цаазат цогцолбор газарт 250 гаруй төрлийн шувууг харж, ууланд авирч мөн ойн нуга дундуур мориор явах юм. Харин дараа нь буудалдаа жакузид амарч, спа гоо сайхан, усан сан, хоёр төрлийн ресторан, кафе төвөөр нь үйлчлүүлж эсвэл теннис ч тоглож болох юм.

Монгол улс, Улаанбаатар хот, Горхи-Тэрэлж үндэсний парк

+976 9999-2233

02:00pm -12:00pm

http://www.tereljhotel.com

төрөн.шагналтан.улбаа